Хань минь арын албыг хариуцаж байна

Grandnews сайтын “Гэрт нь авсан гэрэл зураг” булангийн эхний дугаар  З.Баянсэлэнгэ гишүүний Чингэлтэй дүүргийн арвандолдугаар хороонд байрлах гэрээс хүрч байна. УИХ-ын эрхмүүдээс цорын ганцхан гишүүн гэр хороололд амьдардаг. Тэднийх бол Б.Түвшинжаргалаар овоглосон З.Баянсэлэнгийнх гэх өрх айл юм.

Эгэл жирийн хэрнээ эгэлгүй хувь зохиолтой эл эмэгтэйнх Чингэлтэй дүүргийн арвандолдугаар хорооны нутаг, олон уулсын дундах гэр хорооллын нэлээд өндөрлөгдүү газарт товхийсэн таван өрөө байшинд амьдардаг юм билээ. Цас хаялсан бүүдгэр орой эрхэм гишүүнтэй цаг товлосон ёоор  яг 20.00 цагт  гэрийнх нь “777” тоот хаалганы  өмнө бид  очив.

Үүдийг нь тогштол  том хүү нь гарч ирж биднийг дотогш оруулсан юм. Үүдээр ороход л  “Өөдлөх айл үүднээсээ” гэгчээр тэмээн жингийн цувааг дүрсэлсэн гэрэл зургийг ханандаа өлгөсөн байх агаад зочны өрөөндөө цагаан өнгийн уртаас урт буйдан тавьсан харагдав. Хашаанд нь хоёр жижигхэн гөлөг гүйж, биднийг ороход Баянсэлэнгэ гишүүн хөргөгчнөөсөө хиам, өргөст хэмх гаргаж ирж зууш бэлтгэн зогсч байсан юм. Хүү нь  биднийг үүдний цагаан буйдан дээр суулгаж,  цай, тавгийн идээгээр дайлав.

Гишүүнийх таван өрөө амины орон сууцаа өнгөрсөн жил барьж дуусгажээ. Өмнө нь амьдарч байсан өвлийн байшинг нь бодвол нэлээд тохилог, халуун хүйтэн устай, ариун цэврийн хоёр ч өрөөтэй, гал түлэхгүй, шалны халаалт тавьсан тул орон сууцнаас огт дутахааргүй гэв. Гишүүнийх хүү, охин хоёртой. Нөхөр нь Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нийгмийн ажилтнаар олон жил ажилласан бөгөөд  өнгөрсөн жил байшингаа барихаар жилийн чөлөө авсан. Өдгөө эхнэрийнхээ арын албыг залгуулж яваа нэгэн юм. Том хүү нь Төмөр замын дээд сургуулийн инженерийн гуравдугаар дамжааны оюутан. Харин бага охин нь хятад хэлний сургалттай “Үй цай” дунд сургуулийн тавдугаар ангид суралцдаг. Түүнчлэн гишүүн ээж, аав хоёртойгоо  хамт амьдардаг. Биднийг очиход тэд дүүргийнхээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул эзэнгүй байв.

Гэрийн эзэгтэйг оройн хоол бэлтгэх зуур бага охинтой нь танилцлаа. Охины нэр Т.Түмэнхүслэн. Хятад хэлээр 5000 мянган ханз мэддэг гээд хоёр ч дууг чадамгай гэгч нь дуулж үзүүлэв. Охин  том болоод гадаад харилцааны мэргэжилтэй болохоор төлөвлөж байгаа гэв.

Тэрбээр хятад дуу дуулж байхдаа гэнэт санаа алдан “Надад нэг хятад дууны үг таалагдахгүй байгаа” гэв. Миний сониуч зан хөдөлж “Ямар утгатай дуу билээ” гэж асуутал “Хятад үндэстэн бол бүх дэлхийн эзэн” гэсэн утгатай дуу гэв. Харин том хүү нь үг дуу цөөтэй, даруу төлөв, гэрээсээ ээжийнхээ зөвшөөрөлгүй 22 цагаас хойш гарч үзээгүй гээд л гишүүн  хүүгийнхээ тухай нэлээд олныг хуучлав. Хэсэг хугацааны дараа гэрийн эзэгтэйн өөрийн гараар бэлтгэсэн зууш, салат, жимс, бууз  тэргүүтэн алагласан ширээ бэлэн болсон байв.

Энэ өрх айлынх гадны зочид гийчдийг найрсгаар угтдаг болох нь  хүүхдүүдийнх нь бидэнтэй харьцаж байгаагаас илт харагдсан юм. Тэднийд зочлох зуураа хүүтэй нь ч танилцаад авлаа. Төлөв даруу, ажилсаг найз охинтой болох хүсэлтэйгээ сонирхуулаад ”Хараал хэлдэггүй,  “Үйлэнд уран үгэнд цэцэн” охин байвал сайн. Царай зүс би нэг их онцолдоггүй. Эхний ээлжинд их сургуулиа дүүргэх нь чухал байна” хэмээн  хуучлав.

Ингээд бид  оройн хоол зооглох зуураа гэрийн эзэгтэйтэй хэсэг хором хөөрөлдлөө.

-Танайхыг “Жи” хороололд амьдардаг гэхээр хүмүүс их гайхах юм. Та гишүүн болсноосоо хойш байр авч амжсангүй юу?

-Эгч нь анх гишүүн болсон жилээ хэлж байсан шүү дээ. Би ядуу зүдүүдээ гэр хороололд амьдарч байгаа юм биш шүү дээ. 1981 онд хотод анх орж ирээд л суурьшсан газар маань Чингэлтэй. Тэгээд ч гэр хороололд яагаад сайхан амьдарч болохгүй гэж. Энэ газартаа л насыг илээнэ дээ гэж боддог. Өнгөрсөн жил энэ амины орон сууцаа барьсан. Нэлээд тохь, тухтай. Өнөөдөр гэр хороололд цэвэр, бохир усны асуудлыг шийдэж эхэлж байна. Тэгэхээр амины тохилог орон сууц бариад сайхан амьдарч болно. Энэ жил найман хувийн зээлд хамрагдаж  орон сууц авсан. Тэндээ ах, дүүгээ суулгасан. Ер нь орон сууцанд амьдрах бодол байхгүй ээ.

-Гэрийн эзэгтэй хүнсээ хаанаас худалдан авдаг вэ?

-Хүчит шонхор захаас бөөнөөр нь авчихдаг юм. Бид өглөө гараад л орой ирдэг болохоор хоол хүнс харьцангүй бага орно шүү.

-Нууц биш бол сардаа хэдэн төгрөгийн орлого олж байна вэ?

-Бизнес байхгүй. Гишүүний сарын цалин гар дээр сая 200 мянган төгрөг ирдэг. Хангалттай хэрэгцээнд хүрч байна.

-Өөр нэмэгдэл байхгүй юу?

- Шатахууны зардалд өдөрт 25 мянган төгрөг өгдөг юм.

-Утасны төлбөрт сард хэдэн төгрөгийн нэмэгдэл өгч байна?

- 100 гаруй мянган төгрөг.

-Та хэр сайн ээж вэ. Хүү тань их дөлгөөн зантай юм шиг сэтгэгдэл төрлөө?

-Хүү минь их төлөв. Ээжийнхээ үгэнд сайн ордог. Би хүүхдүүддээ аль болох анхаарал тавихыг хичээдэг. Одоо аавтайгаа илүү ойр харилцаатай байна. Хүү жоохон тоглоом тоглох гээд байна. Тэгээд ярихаар өөрөө тоглоомчин болчихсон болохоор... / инээв/

-МАХН-ынхан хоорондоо таарамжгүй байна л гэх юм. Хоорондоо хэрэлдээд л байх юм уу?

-Хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл алга. МАН-ынхан МАХН-ыг хуваах сонирхол байна. Тэрэнд эмзэглэхгүй. Говь-Алтайд хүртэл манай намд гишүүнчлэлтэй хүмүүс МАН-ын хурал дээр очоод элсчихсэн, намын эсрэг ажиллагаа явуулж үймүүлэх жишээтэй.

-Эмэгтэй гишүүд хоорондоо их эвсэг байгаа юм шиг харагддаг. Та нар хэр дотно болж чадав өнгөрсөн хугацаанд?

-Бид нэгдэж чадсан нь том ажил. Хоёр гуравхан гишүүд эв нэгдэлтэй байж чаддаггүй байсан бол эмэгтэйчүүд олууллаа болж нэгдсэнд талархдаг. Нам, намын төлөөлөл болсон эмэгтэйчүүд нээлттэй, бие биенээ ойлгож дэмжиж ажилладаг. Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудалд намын харьяалал харгалзахгүй нэгдэхийг хичээж байна.

-Эмэгтэй гишүүдээс хэнтэй илүү дотносож найзлаж байна вэ?

-Р.Бурмаа гишүүнийг эгчээ гэж хүндэтгэдэг. Л.Эрдэнэчимэг гишүүнтэй дотно. Ер нь эмэгтэй гишүүд бүгд л хоорондоо сайхан харилцаатай шүү дээ.

-Шинэ жилийн үдэшлэг дээрээ эмэгтэй гишүүд “Намайг дагаад цэнгэ” дууны аялгуун дээр дуулаад шүүмжлэлд өртөх шиг болсон...

-Буруу өнцгөөс нь харуулжээ гэж бодсон. Төсөв алдагдалтай үед гишүүд тус бүр 300 мянгаар төсөвлөгдсөн шинэ жилийг бид хүн бүрт 100 мянган төгрөгөөр тэмдэглэсэн. Зохион байгуулалтыг олон хоног бэлтгэсэн. Өөр өөр улс төрийн намууд ч гэсэн шинэ жил дээрээ нэгдэж сайхан тэмдэглэхийг хүссэн. Гэвч МАН-ынхан бүлгээрээ оролцоогүй. Л.Оюунгэрэл сайд нэг өдрийн дотор “Ирц  76” гэсэн утгатай зохиосон. Хуралдаа ирдэггүй Наранхүү, дээл өмсдөг Баянсэлэнгэ, Хүүхдийн хуралд сууж буй Эрдэнэ сайд эзгүй байна гэх мэтчлэнгээр дутагдалтай, сайшаалтай талуудыг гаргаж ирж дуулсан. Дуугаа ямар аялгуу дээр дуулах вэ гэж бодож байгаад үглэх болохоор цоглог ая сонгосон. "Намайг дагаад цэнгэ" дууны аяийг сонгосон. Гадуур тараасан бичлэгийг Тамгийн газрынхан хийсэн гэж сүүлд сонссон. Түүнээс биш шинэ жилийн арга хэмжээ хаалттай болсон юм. Гэтэл нууцаар бичлэг хийж тавьсан нь буруу. Ёс зүйгүй үйлдэл байсан шүү дээ.

Ийнхүү бидний яриа хоолны ширээний араас хүүгийнх нь өрөөнд орж үргэлжилсэн юм   

Хүү нь шинжлэх ухааны чиглэлийн  их ном уншдаг. Өрөөндөө шүүгээ, ор компютер тэргүүтнийг байрлуулжээ

Харин охин Т.Түмэн хүслэнгийн өрөөн дахь тавиур дүүрэн номнууд хамгийн түрүүнд нүдэнд тусав. Түүнээс номнуудынх нь тухай асуухад Чингис хааны боть номыг ахындаа анх уншсан. Тэгээд хүмүүсийн өгсөн мөнгийг цуглуулж байгаад 17 боть номыг нь худалдаж авч уншсан гэв.

Тэрбээр ”Би шинжлэх ухааны ном унших дуртай. Ер нь ном уншихад сонирхолтой. Шинжлэх ухааны номонд робот хийх, одод гариг,  дэлхийд хамгийн ойр ямар гариг байх  вэ гэх мэтчлэн хичээлтэй холбогдолтой сонирхолтой мэдээллүүд их бий учраас ном унших дуртай. Би чихмэл тоглоом худалдаж авахуулдаггүй” хэмээсэн юм.

Гишүүнийнх  цэвэр усны шугамд холбогдсон. Тийм учраас ус халаагуурт хэрэглээний усаа халаачихдаг юм байна.  Усны төлбөр гэхээсээ цахилгааны төлбөр арай ахиу гардаг аж.

Байшингийнх нь цэвэр ашигтай талбай нь 180 метр квдрат. Ээж аав хоёрынхөө өрөөнд ойрхон нэг ариун өрөөтэй байхаар шийджээ.  Ээж аавынхаа өрөөнд морин хуур залж,  тагт гаргаж өгсөн байна. Тэднийнх гэр хороололд яаж орон сууцанд амьдардаг шиг тохитой амьдарч болох вэ гэдгийг харуулахыг зорьсон гэдгээ ярилцлагын өмнө дуулгаж байв. Эцэг эх хоёр маань эмнэлэгт хэвтсэн учраас эзэнгүй орон дээр нь халбага тавьжээ.  Шашны судар ном ч эгнүүлсэн харагдав.

"Би хонх цуглуулдаг. Ажлынхаа өрөөнд үзэг цуглуулдаг Франц, Оросоос авсан. Олон жил хонх цуглуулсан. Сахиусан тэнгэрийн хонхноос эхлээд төрөл бүрийн хонх бий"

Сувенир цуглуулдаг. Болор бол муу энергийг сарниулдаг, хугалдаг. Сайхан энерги өгдөг учраас болор цуглуулах дуртай. Зааны цуглуулгатай.

Унтлагын өрөө

Говь-Алтайд томилолтоор яваад зургаан кг нэмсэн байна лээ. Нуруунд суулт өгчихсөн учраас дасгал хийх нь ховор. Стресс ихтэй болохоор таргалаад байгаа юм болов уу.

Нөхөртэйгээ анх оюутан байхдаа танилцсан. Миний нөхөр эхээс долуулаа. Таван дүүтэй. Аав нь багад нь өнгөрсөн. Хэдэн дүү нараа амьдралд нь хүргэх гэж нэлээд хичээж явааг нь хараад хань болох  хүн байна гэж сонгосон. Миний сонгосон амьдрал буруудаагүй. Амьдралд минь өмөг түшиг болж яваа нөхрөөрөө бахархдаг. Охиныг гаргасан жил буюу 2002 онд авахуулсан зураг байна. Уг нь дээр нь нэг ах байх ёстой. Бурхан болсон. Миний ээж аавын зураг. Нөхөр маань ар гэрийн ажлыг сайн нугалдаг.

Байшинд орохдоо хатгамал хийдэг. Нөхөртөө зориулж оёсон зураг. Их гоё зураг. Гэхдээ энэ зурагнуудыг бага багаар оёж дуусгаж байгаа. З.Баянсэлэнгэ гишүүн гэрээ танилцуулангаа ийн ярив.

УИХ-ын эрхэм гишүүдтэй сэтгүүлчид харилцахад тийм ч амар биш. Тэр тусмаа гэрт нь очиж сурвалжлага бэлтгэнэ гэдэг амаргүй. Тэгвэл З.Баянсэлэнгэ хатагтай бидний сурвалжлага бэлтгэх саналыг дуртайяа хүлээн авч, гэртээ монгол ёс заншлаараа золгож их л халуун дотно угтсаныг энд тэмдэглэхгүй өнгөрч боломгүй санагдлаа. “Хүмүүс намайг хувь хүн гэхээсээ Н.Энхбаяр даргыг төлөөлж байгаа мэт байдлаар хандлага гаргах нь бий” гэж гомдонгүй хэлсэн гишүүн маань сурвалжлага бэлтгэхээр очсон бидэнтэй халуун дотно яриа өрнүүлж нэг оройг хамтдаа өнгөрүүллээ. Биднийг  эрхэм гишүүнийнхээс гарахад  цаг хэдийнэ 23.00 болсон байв.

 

Н.Түвшинжаргал 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (21)

  • yaduu huun gj
    t1 shagchin hulgaich avgai ashgui daldarsan shoo aygui gyals manas huviin amidralaa ogtsom deeshluulj ntr tenegtsendee huurhii yaduu hun hezeed yaduu bodoltoi bdg hoino doo
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин
    ENKHBAYARIIN BOOJGOOG SAIN DOLOOSON DOO
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • irgen
    nadad taalagdaj bn vnheer daichin zaawal olon surguuli tugssun hvn oroh estoi yumuu ih hurald
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Надад ч гэсэн доорхи бичсэн зочных шиг анх санагдаж байсан.Гэхдээ нөгөө өнцгөөс нь харахад хэн Баянсэлэнгэ шиг йим энгийн гараанаас УИХ-д орж чадсан юм бэ? Хэн ч чадаагүй, чадах ч үгүй.. Жаахан боловсорч, ярих, илтгэх чадвар, дуу хоолойн өнгөө хүртэл засах хэрэгтэйшүү, засардаг л юм даа хичээгээрэй. Сайн сайханыг хүсье. Байгаа, боссгон амьдралдаа сэтгэл хангалуун байх нь юу нь буруу гэж.....
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Шал мангар амьтан, их хуралд орсныхоо дараа яаж тэнэгтлээ.
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин
    эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө их зүйл сэдэж хийгээрэй. амьдралаа сайхан л авч яваа юм бна. мэдлэг боловсролоо улам их хөгжүүлээрэй.гишүүнд амжилт хүсье.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Далай
    Нэг ч гэсэн монгол гэр бүл сайхан амьдраг дээ хөөрхий Аз жаргал хүсье
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • 19001973
    19001973 эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Харин улсын хоронго идэхгvй энгийн ийм нэгн эмэгтэйд ард тvмэн дуртай айгаа дараа зvгэжр нэрээ дэбшvvлсих бид гарганаа
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Ямарч байсан тэрбишдабгаас илvv харин ийм энгий ардаас дахин гарганаа баянсэлнгэтюугий инь авсан юм
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • lucky
    Genet bayjigch,GENet bayjijgchiin huuhduud kkkkkkkkkkkkkkkkkkkk
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • уншигч
    Маанаг хүүхэн. Ярьж байгааг нь сонсохоор огиудас хүрдэг. Ийм хүн төр түшилцэхээр Монгол яаж өөдлөх бэ
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Mgl
    saihan ger bul bnaa.Amjilt husie
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • zochin
    saihan ger bvl bn shvv dee hvn uy heregleh ni huwi hvn asuudalaa ih medegchid ee bvr zarim ni hvn muulahiin owchin tusjee bolimoor um da oorsdiigool hich ee
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Z
    YAG ZUV YNEN
    2014 оны 04 сарын 18
  • Зочин
    ямар ч их хотсог гадаадсаг брэндсэг хүмүүсэв дээ.Хүн гэртэ юугаа тавьнуу тэр хүнии л хэрэг,гялгар гэхээрээ хятад,хөдөө юу тэ ёстой битгий хужаархаад бгаарай
    2014 оны 04 сарын 18
  • Зочин
    Юм узээгуй л амьтан байна гялгар мялгар хог их цуглуулжээ
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
    • Z
      YAG ZUV YNEN
      2014 оны 04 сарын 18
  • Зочин
    sxan amidarch bna. Bolj bna shdee. Busfiig muuchilj baihaa bolie
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин
    саяхан баяжсан хүний амьдрал байна, яасан ч их саа маатай юм хэрэглэдэг юм бэ дээ, зайлуул солонгос ч юмуу хужаа маяг, нэг л болхи хөдөө маркийн тохижилт мэдэгдээд байгааз киа киа, энэ хэзээ ийм байлаа даа, дан их хурлын гишүүний цалин үүнд хүрэхгүй ээ, шантааж их хийдэг байхоо киа киа, бас өөрөө нэлээн их хацар амаа татуулсан гэсэн сураг бий, бэнц гишүүний найз бол татуулсан нь ойлгомжтой
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
    • Зочин
      ямар ч их хотсог гадаадсаг брэндсэг хүмүүсэв дээ.Хүн гэртэ юугаа тавьнуу тэр хүнии л хэрэг,гялгар гэхээрээ хятад,хөдөө юу тэ ёстой битгий хужаархаад бгаарай
      2014 оны 04 сарын 18
  • goy
    ger ni goy yuma yostoi iim gej bodsongui ulger jisheech ail bna
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
  • DYDE
    OMGOOLOGCHOOSOO ILYY BAINA SHYY AMJILT
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
  • зочин
    гэр хорооллыг орон сууцжуулна гэхэсээ ийм тохилог амины сууцтай болгочихвол дээр ш дээ.Үүл баатрын хаус хорооллын тухай анхны санаа зөв байсан
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025