Олны танил эрхмүүд амжилтын гараагаа эхлэхээс өмнө юу хийж байсан нь бас л сонирхолтой мэдээлэл. Пицца зөөгч, худалдагч, тайчигч, бүр булш ухагчаар ажиллаж байсан эрхмүүд цуцашгүй хөдөлмөр, давтагдашгүй авьяасынхаа хүчээр өнөөдөр дэлхий даяар таних одод, саятан, тэрбумтнууд болсон. Амжил гаргаж чадсан нь бахархам болохоор үүнд муу нь ч юу байхав. Гэхдээ тэдний зарим нь өмнө юу хийж байснаа нуух гэж оролддог. Гэхдээ олонх нь биш ээ. Яагаад гэвэл та бидний адил энгийн амьдралаар амьдарч мөнгө олохын тулд ажиллаж, хөдөлмөрлөж, алдаж онож явсан нь тодорхой. Ингээд энэ удаа бид үнэхээр өвөрмөц сонин ажлаас гараагаа эхэлсэн оддын талаарх мэдээллийг хүргэж байна.
Брад Питт

Холливудын хамгийн сайхан залуусын нэг маань жүжигчин болохынхоо өмнө Эл Поло Локод түргэн хоол сурталчилдаг байжээ. Тэрээр сурталчилгаандаа өдөр бүр тахианы өмсгөл өмсдөг байсан учраас түүний царайг тэр болгон хүмүүс харж чаддаггүй байсан байна.
Вүүпи Голдберг

Уг жагсаалтад багтсан жүжигчдээс түүний өмнө нь хийдэг байсан хамгийн хачирхалтай нь гэж хэлж болно. Тэрээр бусдын адил дэлгүүр, оффис гэх мэт газар ажиллаж болох байсан ч түүний сонгосон ажил нь Mortuary beautician буюу хүүр будагч байсан байна. Өөрөөр хэлбэл тэрээр нас барсан хүнийг оршуулганд бэлтгэж нүүрийг нь буддаг байжээ.
Чаннинг Татум

Magic Mike кинонд тэрээр тайчигч эрийн дүрийг хэзээний туршлагатай хүн шиг тун чадамгай бүтээсэн. Энэ нь ч аргагүй. Тэрээр хэний ч мэдэхгүй энгийн нэг залуу байхдаа тайчигч хийдэг байсан байна.
Жене Симонс

Америкийн хүнд рок чиглэлийн Kiss хамтлагийн дуучин түүнийг өмнө нь бага сургуулийн багш хийдэг байсан гэхэд итгэх үү? Түүнийг харсан эцэг эх түүгээр хүүхдүүддээ хичээл заалгахыг хүсэхгүй л байх байсан болов уу. Тэгвэл тэрээр дуучин болох карьераа эхлэхийн өмнө хүүхдүүдэд хичээл заадаг байжээ. Хэрвээ түүнийг сурагчид одоо багшаара бахархаж байгаа нь гарцаагүй биз ээ.
Мэттью Макконехи

Оскарын шагналт шилдэг жүжигчин маань оюутан байхдаа Австралийн нэгэн тахианы фермд ажилладаг байсан байна. Солилцооны оюутан байсан түүнд мэдээж мөнгө хэрэг болсон нь ойлгомжтой. Харин азаар энэ ажил нь түр зуурых байж. Эс бөгөөс бид энэхүү гайхалтай авъясыг олж харахгүй байх байлаа.
Жорж Клүүни

Түүний өмнөх ажил бусдыгаа бодвол харьцангүй энгийн. Тэрээр гуталны дэлгүүрт худалдагч хийдэг байжээ. Гэхдээ магадгүй хичнээн азтай хүн Жоржоор гутлаа тааруулуулж байсан бол.
Роб Стюарт

Роб мөн л үхдэлүүдтэй ажилладаг байсан цөөн хэдэн алдартнуудын нэг. Тэрээр булш ухагч хийдэг байжээ. Тэрээр энэ тухайгаа ярих тийм ч дуртай биш гэнэ.
Кристофер Уокен

Түүнийг зэрлэг амьтан сургагч байсан гэхэд тийм ч гайхах зүйл байхгүй болов уу. Хэзээ ч бууж өгдөггүй зан чанар, төрөлхийн эрч хүчтэй хүнийг өөртөө татах увдистай түүнийг торон дотор араатны хаантай хамт алхаж явахыг харахад сэтгэл хөдлөм байсан нь ойлгомжтой.
Сэтгэгдэл (2)