Ганзагын наймаанаас дэлхийн брэнд хүртэл

Дэлхийн алдартай брэндийг албан ёсоор, тэр тусмаа үндэслэгч нь өөрөө биечлэн ирж, үүд хаалгаа нээсэн тохиолдол Монголд ганцхан байдаг нь “United colors of Benetton”. Дэлхийн дундаж брэндийн зах зээлд өнгөний хослол, хямд үнээр ноёрхол тогтоосон тус брэндийн албан ёсны дистрибьютерийн эрхийг авч чадсан адтай, азтай бүсгүйг Н.Оюунбат гэдэг. Хэр баргийн эрчүүдийг хол хаях хөдөлмөрч, дайчин энэ хатагтай цагтаа гахай үүрч, ганзага зөөж явсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр Монголын Нью-Йорк гэгддэг 3, 4-р хороолол, баячуудын Зайсанд хоёр ч дэлгүүрээ нээгээд байна.
Н.Оюунбат хатагтайн охин Б.Энхбаясгалан хэмээх энэ бүсгүй ээжийнхээ их бизнест тусалдаг бөгөөд Зайсан дахь салбарыг нь хариуцан ажиллуулдаг. Цэл залуухан карьерист бүсгүй Туркт дунд сургууль дүүргэж улмаар ноён Бенэттоны анхааралд өртсөнөөр загварын нийслэл Италид үйл ажиллагаагаа явуулдаг “United colors of Benetton” компанийн халуун бүлд багтаж, ажиллаж явсан боловсрол мэдлэг өндөр, үзэж харсан юм ихтэй залуу хатагтай. Харин Н.Оюунбат хатагтайн нөхөр нь барилгын салбарт бизнес эрхэлдэг гэнэ лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Мундаг
    Мундаг эмэгтэй.Хүмүүнлэгийн үйлсийнх нь тухай бичээч.
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Toya
    Naizaaraa baharhaj bna shuu,
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • gehdeee yumni unetei busad mgl d bdag benetton s
    2013 оны 08 сарын 26 | Хариулах
  • amila
    Gehdee songolt muutai baraa awch ireh yumaa
    2013 оны 08 сарын 02 | Хариулах
  • алтай
    сайн уу? Оюунбатаа? чи үнэхээр энэ бизнесийг хийж чадлаа.тун амаргүй даваа шүү. Би чамаар бахархаж байна. Биеэ бас бодож яваарай. Улам урагшаа амжилт хүсье
    2013 оны 07 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025