Маргааш уулзацгаая

Амьд хөгжим сонирхогчдыг нэгэн дээвэр доор  нэгтгэж чаддаг "Playtime-2013" наадам   Гачууртын  “Монгол шилтгээн” аялал жуулчлалын цогцолборт 12  дахь жилдээ зохион байгуулагдах   гэж байна.   Уг наадамд  Монголын рок, альтернатив, индипендэнт, металл чиглэлийн 40 гаруй хамтлаг оролцох гэнэ.  Энэ жилийн наадмын онцлог нь тоглолтын зохион байгуулалт  талаас олон өөрчлөлт хийсэн бөгөөд урилгаар оролцох болон шинэ залуу хамтлагууд хоёр тусдаа тайзнаа тоглох аж. Түүнчлэн Японы алдарт “инструмент рок” чиглэлийн “Моно”, ОХУ-ын "Шторм" хамтлаг ирж тоглох гэж байгаа нь хөгжим сонирхогчдын догдлолыг төрүүлээд байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025