”Spike” хамтлагийн дуучин Минжинсор АНУ-д ажиллаж, амьдраад нилээд олон жил болж байгаа билээ. Тэрээр АНУ-д Грек залуутай гэр бүл болсон боловч жирэмсэн байхдаа нөхрөөсөө салж, хоёр хөөрхөн ихэр охидтой болсон.Викториа, Жессика ихэр охид нь одоо их том болжээ. Дуучин Минжинсор өөрийн цахим хуудаснаа “Саяхан л жоохон байсан охид маань хурдан өсөж байна шүү. Миний хувцас, гутал, зүүлтийг өмсөөд л гунхаад байна” гэж бичсэн байсан. Гадагшаа явахаасаа өмнө мэс заслын ширээнээс шинээр мэндэлж зүсээ хувиргаж явсан Минжээ төд удалгүй охидынхоо аавтай танилцсан. Хөөрхөн охидтой болж уран бүтээлээсээ бүр хөндийрсөн Минжээ аль хэдийнэ намба сууж нас тогтжээ.


Сэтгэгдэл (1)