Хосууд амралтаараа

Оросын “Народный артист-3” тэмцээнд амжилттай оролцож байсан дуучин Б.Амархүү Монголдоо удаан хугацаагаар иржээ. Тэрээр одоо шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа бөгөөд Л.Балхжавын ая Ш.Гүрбазарын үг “Дугуй хээтэй наадам” дуундаа клип хийлгэж байгаа аж.  Тэрээр энэхүү дуугаа энэ жилийн наадмаар дуулах байсан ч гадаадад ажилтай явж байсан учраас чадаагүй байна. Тэрбээр найз охинтойгоо зуны амралтаараа хамт байхын тулд ийнхүү удаан хугацааны амралт авч ирсэн аж. Уран бүтээлийнхээ хажуугаар хөдөө орон нутгаар явж аялж амрахаар төлөвлөсөн хосууд зуныг зугаатай өнгөрөөх нээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025