
МУСГЗ сэтгүүлч Б.Галаарид “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяныг зохион байгуулж, “Гэрэлт Цалиг ТББ” дэмжиж ажиллахаар боллоо. Энэхүү аяны зорилго нь иргэдэд экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх мөн хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас бохирдсон мод бут, уул овоо булаг шанд цэвэрлэх, хамгаалах ажил байх юм байна. Уг үйл ажиллагаанд жүжигчин МУСТА Б.Навчаа тэргүүтэй урлагийн одод оролцож буйгаараа онцлог юм. Идийн дээд гэгдэж байсан хадаг өнөөдөр хүмүүсийн мухар сүсэгийн улмаас байгаль орчныг бохирдуулагч, модны амийг таслагч гол хэрэгсэл болж хувираад байгаа бөгөөд тэрхүү байгаль орчинд учирч буй хор хоноолтэй тэмцэх, иргэдийн зүгээс амьд байгалиа бохирдуулан сүйтгэж байгаа зүй бус үйлдлийн хор уршгийг арилгахын тулд энэхүү аяныг зохион байгуулж байгаа аж. “Амьд байгалиа хайрлая” сарын аяны хүрээнд хадганд боомилуулсан модыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ хадагны буруу хэрэглээний талаар иргэдэд таниулах ажлын мөн давхар хийх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна