Монгол туургатнаараа Монгол ёс заншлаа дэлгэрүүлэх зорилготой "Хамаг Монгол” төслийнхөн ОХУ-ын Буриад улсад, элэг нэгт монголчуудынхаа галыг бадраалаа. Хил хязгаараар зааглагдаж газрын холоор оршдог ч гэлээ, зон олон монголчуудаа нэгтгэж, удам угсаагаа бахдах, ёс заншлаа бадрааж, нэгэндээ ойр дотно байж нэгнээ үргэлж хайрлаж, энэрч, амь нэгтэй байх, эрхэм зорилгод хөтлөгдөн уг үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.Төслийн хамт олон “Хамаг Монгол” төслийн нээлтийн нэгдсэн тоглолтыг өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. 2013 оны долоодугаар сарын 14-нд, эх орон төрөлх нутагтаа элгэн садан, олон үндэстэн ястнуудаа нэгтгэх сэтгэлийн галаар жигүүрлэж, аялгуу дуугаараа уриалан дуудаж ОХУ-ын Буриад, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг, Өвөр Монгол ахан дүүстэйгээ “Хамаг Монгол” тоглолтыг ОХУ-ын Буриад улсын төв стадионд амжилттай тоглолоо.
Түүнчлэн Олон арав, зуун жил, цус нэгт ахан дүүсийн биесээ санасан сэтгэлийн тайлал болгож “Гал бадраах” ёслолыг хийсэн нь “Хамаг Монгол”-чуудын нэгнээ санасан элгийг дэвтээсэн.
“Хамаг Монгол” төслийнхөн Өвөр Монгол, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсуудад аялан тоглолтоо хийсний дараагаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2013 оны есдүгээр сарын 22-нд хаалтын үйл ажиллагаагаа хийхээр төлөвлөсөн аж.
Сэтгэгдэл байхгүй байна