Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой дээлтэй “Монгол наадам”-ыг долоо дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн наадам 12 мянга гаруй хүн үндэсний дээл хувцсаараа гоёж Монгол дээлийг Геннист бүртгүүлэж байгаагаараа онцлогтой юм.
Төв талбайг Чингис хааны хэмээх нэрлэснээс хойш олныг хамарсан анхны томоохон арга хэмжээ нь “Дээлтэй монгол” наадмаар эхэллээ. Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёх энэ өдөр хөлд ч ороогүй бяцхан үрсээс эхлээд хөгшин буурал ахмадууд үндэсний сайхан дээл хувцас иж бүрнээр нь өмсөн ирсэн байв. Мөн энэ арга хэмээний үеэр монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг гээд зургаан төрлийн эздүүд тодорлоо. Хамт олон идэвхтэй оролцсон байгууллагаар “Цаст цагаан Алтай” ХХК,
Хан-Уул дүүрэг шилдэг дүүргээр Шилдэг бяцхан оролцогчоор ах дүү ихэр н.Содбаяр, н.Содбилэг Шилдэг гадаад хосоор Дан Эллес, Ж.Эрдэнэсүрэн тус тус шалгарсан юм.












Сэтгэгдэл байхгүй байна