МУСТА Б.Мөнхбаяр сэтгүүлч боллоо

Архангай аймгийн 90 жилийн ой тун удахгүй болох гэж байгаа билээ. Тус аймгийн харьяат хэсэг дуучид саяхан "Зүрхэнд мөнхрөх нутаг" дуугаа дүрсжүүлэн бэлэг барих үеэр яруу найрагч Ш.Урьхан "сонирхолтой" ярилцлага өгчээ. Тэрхүү ярилцлагыг дуучин МУСТА Б.Мөнхбаяр авсан бөгөөд хоолойныхоо царааг бууртал дуулах дуучин маань давхар ажил эрхлэхээр шийдсэн бололтой. Сэтгүүлч хэмээх хэн бүхэнд олддоггүй мэргэжлийн сайхан муухай, зовлон жаргалыг мэдрэх гэсэн дуучны хүсэл хэдхэн мөч ч гэсэн биелсэн бололтой.
Дашрамд дурдахад аймгийнхаа ойд ая дуугаараа бэлэг барьж байгаа залуу уран бүтээлчид маань овооны наадам, тахилгад ч дуулж байгаа гэнэ шүү. Өнөө өглөө л гэхэд нэгэн овооны наадам дээр МУСТА Б.Мөнхбаяр дуулангаа сурвалжлах ажил хийсэн сурагтай 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025