Өөрийнхөө стилийг
бөөрөнхий хар шил, урт буржгар үсээрээ тодорхойлдог Харангын “Хар азарга”
хэсэгхэн сүргээсээ тасарч хэд хэдэн бие даасан тоглолт, шилдэг борлуулалттай
цомгуудаа гаргаж чамгүй ашиг олсон. Сүүлийн үед Амараа, Дээгий хоёртой хуурай
ах дүүс болж хамтарсан “Андгай” тоглолтоороо тэсрэлт хийсэн. Саяхан болсон
ардчилсан Ерөнхийлөгчийн ялалтын баяраар төв талбайд хурсан олондоо ая дуугаа өргөж
л хөөрчихсөн яваа харагдсан тэрээр дахин нэг бие даасан тоглолтоо хийхээр зэхэж
байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна