Нэгэн үе “UBS music” хөгжмийн хөтөлбөр европ төрхтэй, дэгжин хөтлөгчдөөр имижээ тодорхойлж байв. Тэдгээрийн нэг нь Б.Цэцэгээ хэмээх энэ бүсгүй. Өвөрмөц эрлийз төрхөөрөө бусдаас ялгардаг тэрээр телевизийн эфирт гарахаасаа өмнө алдаршчихсан байсан. Тодруулбал 2008 онд Азийн кино наадмаас шилдэг жүжигчний шагнал авч энэ салбарт цахиур хагалсан. Америкчуудын бүтээсэн Монгол бөө мөргөлийн сэдэвтэй “Хадаг” хэмээх киноны гол дүрд тоглож Монголын кино урлагт хэний ч аваагүй том шагналыг авч, ур чадвараа харуулсан хүн түүнээс өөр байдаггүй гэх. Юутай ч Б.Цэцэгээ кино урлагт тууштай хүч үзээгүйд мэргэжлийн хүрээнийхэн битүүхэн харамсаж зарим нь амаа барьж байсан гэдэг. Тэр цагаас хойш энэ үзэсгэлэнт залуу бүсгүй нэг хэсэг усанд хаясан чулуу мэт сураг алдарсан ч АНУ-д магистрт суралцаж байгаад эх орондоо ирсэнээр олны өмнө гарах болсон. Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд хариуцлагатай алба хашидаг гэх Б.Цэцэгээ өдгөө Скайтел группын “Сайн хөршийн холбоо” хэмээх рекламанд тоглоод тун ч завгүй яваа. 
Сэтгэгдэл (1)