Нийтийн дууны салбарт нэр усаа тунхагласан эрхмүүдийн нэг бол МУСТА Л.Банзрагч. Урьд цагийн алдарт дуучин, гавьяат жүжигчин амидаа Б.Банзрагчийн дуунуудыг сэргээн амилуулж буй түүний шүтэн бишрэгчид ч захаас аваад бий. Тэгвэл залуу дуучин маань сүүлийн үед нам гүмхэн байж дорвитой уран бүтээл туурвихгүй байгаа ч “хаагаагаа” бол хийсээр яваа гэнэ лээ. Гавьяат Б.Банзрагчийн анх олонд хүргэж тал нутгийн ард түмний, тэр тусмаа тээврийн жолоочдын дуулал болсон “Алтан шар зам” дууг энд тэнд туузаа хайчлах шинэ замуудын нээлтэнд дуулаад тун ч сэтгэл ханамжтай байгаа сурагтай. Тиймдээ ч СТА Л.Банзрагч эх нутгийн минь энд тэндгүй үргэлжлэх зам засварын ажил шалавхан өндөрлөж нээлтээ хийгээсэй хэмээн битүүхэндээ л залбирал яваа гэдэг шүү.
Сэтгэгдэл байхгүй байна