“Тэнгэрийн хүү”-ийн trailer

Увертюра хамтлагийн ээлжит уран бүтээл “Тэнгэрийн хүү” жүжгийн дууны клипний  trailer бэлэн боллоо.
 “Гэгээн муза-2012” наадмын шилдэг бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг “Увертюра” хамтлаг дуулсан билээ. Тус хамтлагийн  “Удиртгал”  нэртэй анхны  цомогт багтсан энэхүү дуу тун удахгүй клиптэй болж үзэгч, сонсогч фенүүдийнхээ сонорыг мялаах гэнэ.  Тодруулбал хамтлагийн анхны цомгийн  зураг авалт  дээр ажилласан “Image fx creative” студийн хамт олон энэхүү дууны клипийг хийсэн юм. Мөн  уг уран бүтээлийн хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од,  шүлгийг Б.Цогнэмэх, дууны найруулгыг  “Анир” дуу бичлэгийн студийн захирал хөгжмийн найруулагч тус хамтлагийн продюсер  СТА  Б.Алтанхуяг  нар хамтран бүтээжээ. “Увертюра” хамтлагийнхан  аливаа  уран бүтээлийг дээд зэргийн чанартай бүтээл болгохын тулд сэтгэл зүрхнээсээ  уран бүтээлдээ хандаж  ажилладгийг тэдний уран бүтээлээс харагддаг.   Дууны клип, үг, ая гээд бүхий л зүйл дээрээ нөр их хөдөлмөр зарцуулан ажилдагаа тэд онцолсноос гадна энэхүү уран бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.
Ингээд  trailer-ийг нь сонирхоно уу.
"
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025