“Харанга” хамтлагийн дуучин МУСТА Х.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог бидний гар дээр ирлээ. Энэ цомог нь Х. Лхагвасүрэнгийн тав дахь бие даасан цомог бөгөөд тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд”, зэрэг дөрвөн цомог гаргасан. Худалдаанд гарсан цагаас хит дууны жагсаалт, шилдэг цомгийн борлуулалтыг тогтмол тэргүүлдэг авьяаслаг уран бүтээлчийн шинэ цомог болох “Монгол ээж” цомог нь нийт арван дуутай бөгөөд эх хүний нинжин сэтгэл, хайр энэрэлийг магтан дуулснаараа онцлогтой. Цомогт:
“Азийн цагаан дагина”
“Эхийн ач”
“Сүүгээр бүтсэн бурхан”
“Буянтай ээж”
“Амьд бурхан”
“Миний ээж”
“Ээжээ дурсана”
“Ээж”
“Эхийн тухай дуу”
“Монгол ээж” дуунууд багтсан юм.
Шинэ цомгийнхоо мялаалга болгож, гурвандугаар сарын 5,6-нд 19:00 цагт “Монгол ээж” амьд тоглолтоо Монголын үндэсний циркт хийхээр боллоо. Уг тоглолт нь шинэ цомогт багтсан дуунууд төдийгүй, хит дуунуудаас нь дуулагдах юм байна. Дашрамд дурдахад “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд ойн арга хэмжээний эхлэл болгон “Монгол ээж” тоглолтоо хийх байгаа юм байна. Хөгжимчдийн бүрэлдэхүүн Монголын шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн. Үүнд: Никитон хамтлагийн гитарчин МУСТА Д. Өлзий-Орших, Соёл-Эрдэнэ хамтлагийн бөмбөрчин МУСТА Б. Цолмон, “New star”студи даралтат хагжимчин МУСТА С. Гантөмөр, Bro’s records хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин МУСТА Х. Оюунбилэг, МУГЖ Т. Ариунаа нар болон “Харанга” хамтлаг оролцож та бүхэнд ая дуугаа өргөнө. Мөн дуучин Х.Лхагвасүрэн Үндэсний циркийн уран нугаралтын хамтлагтай хамтран өвөрмөц үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж буй аж.
Тоглолтын тасалбар 40.000 төгрөгийн үнэтэй ба www.easyticket.mn сайтаар худалдаалагдах юм. Ингээд та бүхнийг монгол сайхан ээжүүдээ магтан дуулах “Монгол ээж” тоглолтон хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сэтгэгдэл (4)