
Ханьтайгаа хожуу ханилсан ч хошуу дэвсэн байдаг Сайнцог хурандааг халамжит хань, сайн гэрийн эзэн гэдэг. Тиймдээ ч хун А.Долгорын хурандаа нөхөр сүүлийн үед зураг авах зуршилтай болоод байгаа сурагтай. Ханийнхаа оролцож байгаа тоглолт бүхэн дээр нь хоёр зургийн аппарат сэлгэн зургийг нь авч явдаг тэрээр энэ ажилдаа их дуртай гэдэг. Эхнэр нь ч мөн ялгаагүй эр нөхрөөрөө элдэв зураг даруулах хоббитой юм гэнэ лээ. Юутай ч хэдхэн жилийн өмнө алтан хуримаа хийж байсан АЖ, хурандаа хоёр маань аз жаргалтай дүүрэн амьдарч байна. Үлгэр жишээ болсон үнэнч хосууддаа сайн сайхныг хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна