Агуу хайрын тууль дахин амилах нь

Агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г мюзиклийг дахин тоглох болсон талаар тус мюзиклийн уран бүтээлчид хэвлэлийн хурал зарлаж дахин тоглох гэж буйгаа дуулгалаа. Тайзанд тавигдсан даруйдаа л үзэгчдийг гайхашруулж байсан уг жүжгийг Классик мюзикл продакшн санаачлан зохион байгуулж, Монголын рок поп, театр, дуурийн уран бүтээлчид, ЦДБЭТ, Цагдаагийн “Сүлд чуулга”-ын бүжигчид зэрэг уран бүтээлчид бүтэн 3 цаг гаруй тоглож байсныг санах хүн олон биз ээ. Тэгвэл анх удаагаа Азид тавигдсан энэ жүжгийг долдугаар сарын 14, 15-нд "UB Palace"-ын их танхимд хоёрхон удаа тоглохоор болсон байна.
Мюзиклийн хөгжмийг Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавих юм. Ромьеогийн дүрд “А-Cappella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд УГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байгаа “Ромео Жульетта” мюзиклийн тасалбар өмнө нь 100 ам.доллар байсан бол энэ удаад 50-35,000 төгрөгний үнэтэйбайх аж. Дашрамд дуулгахад “Ромео Жульетта” мюзиклийн хөгжмийн найруулагч  Жэрард Прэсгурвич энэ мюзиклээ дэлхийн тайзнаа тавихаар болсон бөгөөд аялан тоглолтын баг бүрэлдэхүүнд Монголоос жүжигчид шалгаруулж авах тухай албан ёсны санал ирүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025