Алдарт хөгжмийн зохиолчын ая нэг дор

2013 оны 6-р сарын 15-17-нд Монгол, Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан соёлын үйл ажиллагааг УДБЭТ удирдан зохион байгуулж байгаа юм байна. Монгол, Австри улсын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн өргөн хүрээтэй, нэр хүндтэй нь урлаг, хөгжмийн хүрээний хамтын ажиллагаа гэдэг үүднээс 50 жилийнхээ ойг ийн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрөөхөөр хоёр улс хамтран тохиролцсон байна. Монголын  хөгжмийн салбарын уран бүтээлчдийн урын сангийн томоохон хэсгийг Австрийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээл голлон эзэлдэг. Ийнхүү Монгол, Австрийн уран бүтээлчид хамтарсан мастер класс, залуу уран бүтээлчдэд зориулсан сургалт, нэгдсэн Гала концертийг энэ сарын 21-нд СТӨ-ны тайзнаа тавих гэж байна. Австралийн алдарт уран бүтээлчид болох удирдаач, хийлч Жожи Хаттори, хормейстр, удирдаач Жералд Вөрт, дуурийн найруулагч, Венийн Хөгжмийн их сургуулийн багш Беверли Бланкеншип, босоо ятгачин, багш Тина Зердин, виоленчель хөгжимчин Ута Корфф гэх зэрэг Австралийн авьяаслаг уран бүтээлчид хүрэлцэн ирээд байгаа аж.  
Нэгдсэн Гала тоглолтын онцлог УДБЭТ, Улсын Филармони, ҮДБЭЧ гэх гурван том оркестр хамтран Австрийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс тоглож үзэгч олондоо хүргэхээр бэлэн болоод байгаа аж. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • 11
    Австрали биш австри
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025