“Madness” тун удахгүй

 “Madness” хамтлаг шинэ өнгө, шинэ дуугаралт, шинэ хэмнэлээрээ фенүүдээ цэнэглэхээр энэ сарын 22-нд Соёлын төвийн ард байрлах “ILoft Function House”-д тоглолтоо хийхээр болжээ.
Энэ тоглолт нь тэдний бие даасан гурав дахь “Colors of Us” цомгийн өдөрлөг болон хамтлагийн 15 жилийн ойн баярын тоглолт юм. Та тоглолтод хvрэлцэн ирснээр тэдний ертөнцөд саатан шинэ уран бүтээлийг нь мэдрэх нь ээ.
Тэд шинэ цомгийн баяртаа “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, реппер Gee, “Zeppethon” хамтлагийг урьсан бөгөөд тэд өөрсдийн шинэ уран бүтээлийг хүргэхээс гадна “Madness” хамтлагтай хамтарч дуулна гэсэн шүү. “Colors of Us” цомгийн баярын тасалбарын үнэ 20 мянган төгрөг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025