Диана гүнж дэлгэцэнд

Уэльсийн эрхэм хатагтай Диана гүнжийн амьдралаас сэдэвлэсэн “Диана” киноны трейлер  өчигдрөөс үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Нэрт жүжигчин Наоми Уотсын гол дүрд нь тоглосон энэхүү уран бүтээл дан ганц Англи төдийгүй дэлхийн сая сая кино сонирхогчдыг сонирхлыг татаад байгаа.

Тэгвэл ирэх есдүгээр сард нээлтээ хийх уг киноны трейлерийг үзэгчид сонирхох боломжтой болжээ. “Диана” кинонд Наоми Уотсоос гадна Нэвин Эндрюс, Кас Анвар нар гол дүрд нь тоглож найруулагч  Оливер Хиршбигель ажиллаж байгаа юм. Британийн “Ecosse Films” болон “Embankment Films”-ийн энэхүү хамтын бүтээлд гүнж Диана, мэс заслын эмч Хаснат Кан нарын хоорондын хайр сэтгэлийн талаар өгүүлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Тунгаа
    Миний шүтээн.
    2013 оны 07 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025