Хакухо наадмаар зодоглоно

Их аварга Хакүхо Төв аймгийн наадамд зодоглож хүч баяраа үзэхээр болжээ. Энэ талаараа Японы сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрээр “Аавын маань төрсөн нутаг Төв аймгийн наадам долдугаар сарын 26, 27-нд болно. Нагоя башё өндөрлөх долдугаар сарын 22-нд Монголдоо очиж, бэлтгэл хийгээд барилдах бодолтой байна. Сая Монголд хариад монгол бөхчүүдтэй барилдсан чинь сайхан санагдсан. Үндэсний бөхийн дархан аваргын хүү болохоор монгол бөхөөр барилдахсан гэж үргэлж бодож явдаг. Төв аймгийн наадамд хүндэт зочноор уригдсан ч барилдмаар байна гэдгээ хэлсэн байгаа. 25 удаа түрүүлсэн ёкозүна ялагдах нь эвгүй ч гэсэн үзээд алдахад яах вэ дээ” гэж ярьжээ.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025