Тэднийг Солонгосын Брэд Питт, Анжелина Жоли хэмээдэг бөгөөд 2010 онд хийсэн хуримыг нь зууны дуулиант хурим гэж нэрийдэж байсан удаатай. А зэрэглэлийн 550 гаруй зочид, 3000 гаруй фен, 1000 гаруй гэрэл зурагчин, 300 гаруй сэтгүүлчид хуриманд нь ирсэнээс үзэхэд арга ч гүй биз. Хосууд анх 1999 онд “Хайрын салхи, хайрын дуу” кинонд хамтран тоглосноосоо хойш нэг нэгнээ мэдэх болсон байна. Харин 2007 онд үерхэж буйгаа албан ёсоор нийтэд зарлажээ. Тэдний хүү Жан Минжү энэ жилийн 10 сард 3 нас хүрэх юм. Анх хүүгээ тэвэрсэн аав Жан Донгүн “Одоог хүртэл туулсан зам минь юу ч биш юм шиг санагдаж байна. Түүний амьдрал, хувь заяаг гайхалтай байлгахын тулд би үлгэр дууриал авахуйц, сайн аав болно” хэмээн амлажээ. Амлалтаа ч ёсоор болгож, тэд аз жаргалтай гэр бүлийн төгс жишээ болсоор байна.
Сэтгэгдэл байхгүй байна