“Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал”

Хавь хүний хөгжлийн Институтийн сургагч багш нарын санаачилсан “Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал” эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн дэргэдэх эмэгтэйчүүдийн шинэ клуб тус институт дээр өнгөрөгч тав дахь өдөр нээлтээ хийлээ.
“Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал” эмэгтэйчүүдийн хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн гадаад болон дотоод гоо сайхныг нээн илрүүлэх, эмэгтэй хүнийхээ хувьд шийдвэрлэж чадахгүй тулгамдаж байгаа асуудлаа өөрөө шийдвэрлэж сурах, зөвхөн өөрийнхөө төлөө биш гэр бүлийнхээ төлөө, үр хүүхэд хань ижлийнхээ төлөө бүр цаашлаад улс орон нийгмийнхээ төлөө илүү ихийг хийх хүсэл мөрөөдлийг бий болгох, хөтлөн дагуулах зорилготой юм байна. Эмэгтэй хүн бүр ямар нэг тал дээрээ өөрчлөгдөхийг хүссэн нууцхан хүсэл сэтгэл зүрхэнд нь нуугдаж явдаг. Иймээс амьдралаа болон өөрийн гадаад дүр төрхөндөө сэтгэл хангалуун байж, эмэгтэй хүн гэсэн гоёмсог ертөнцөө нээж, эрүүл үзэсгэлэнтэй амьдрахад тань зориулсан найман долоо хоногийн хөтөлбөрт таныг урьж байна.
“Эрүүл үзэсэгэлэнтэй амьдрал” хөтөлбөр клубын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд долоо хоног бүр тулгамдаад байгаа асуудлаар хэлэлцүүлэг хийж клубын гишүүдтэй хамтдаа цагийг өнгөрүүлэх юм байна.
Холбоо барих утас: 99101405, 99225114


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025