Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа К2-т авирахаар болсон. Пакистан улсад байдаг энэхүү оргил нь Эверестийн дараа ордог бөгөөд 8611 метр өндөр. Эл оргилыг авиралтын спортын хаан уул хэмээдэг. Б.Гангаамаа энэ сарын 10-нд Пакистаныг зорих бөгөөд түүнийг өнөөдөр ССАЖЯ-нд дээр хүлээн авч, амжилт хүсч төрийн далбааг гардуулах юм.
Сэтгэгдэл байхгүй байна