Хүүхдийн киноны зохиол шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Соёл спорт аялал жуулчлалын яамнаас хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдааныг зарлаж байна.
Уг уралдааны зорилго нь хүүхэд, багачуудын оюуны эрэлт хэрэгцээг хангах шилдэг уран бүтээлийн урын санг баяжуулах, хүүхдэд зориулсан дэлгэцийн уран бүтээл туурвих идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжих, тэдний хүсэл сонирхолд нийцсэн дэлгэцийн шинэ баатар, дүр бий болгоход оршино. Уралдаанд оролцогчид нь зохиолыг А-4 хэмжээтэй бичгийн цаасан дээр компьютерт шивж , 5 хувь ирүүлэх ёстой ба бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5, үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12 байна.
Төрөл:
1. Хүүхдийн уран сайхны киноны зохиол
-Чөлөөт сэдэвтэй сургуулийн бага, дунд насныханд зориулсан бүтээл байна.
-Үргэлжлэх хугацаа 1 цагаас 1цаг 20 минут
2. Олон ангитхүүхэлдэйн киноны зохиол
Чөлөөт сэдэвтэй сургуулийн өмнөх болон сургуулийн бага насныханд зориулсан бүтээл байна.
Нэг ангийн үргэлжлэх хугацаа 10 минут үргэлжлэх ёстой.
Харин уралдаанд ирүүлсэн бүтээлийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын томилсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл шалгаруулах бөгөөд дээр дурдсан төрөл бүр дээр тэргүүн ба дэд байр тус бүр нэгийг тодруулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн бүтээлд 5 сая, дэд байрт шалгарсан бүтээлд 3 сая төгрөг олгож, зохиогчийн эрхийг уралдаан зохион байгуулагч тал эзэмших ажээ.
Шалгарсан зохиолоор дэлгэцийн бүтээл туурвих асуудлаар тусад нь сонгон шалгаруулалт зарлаж шиидвэрлэх ажээ.
Шалгаруулалтад оролцогчдийн зохиолыг ирэх 9 дүгээр сарын 3 -ны өдрийн 17.00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 405 тоотод хүлээн авч, уралдааны дүнг ирэх 11 дугаар сарын 15-ны дотор дүгнэж, олон нийтэд танилцуулах юм байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025