
Монголын рок, попын ертөнцөд чадалтай хоолойгоороо хүч түрэн орж ирсэн дуучин бол Маралжингоо. Уг нь түүний жинхэнэ нэр Өүлэн. Тэрээр сүүлийн үед гавьтай уран бүтээл хийхгүй, тэр ч бүү хэл хаагуур юу хийж яваа нь ч мэдэгдэхгүй байгаа. Гэтэл өөрийн гоо сайхан болоод бие галбиртаа анхаараад уран бүтээлийн ажлаа хойш тавьсан гэх нэгэн ч байгаа. Тэгвэл дуучин бүсгүй хөгжмийн зохиолч, продюсер, анранжровшик Г.Гангтай хамтран шинэ цомгийн ажилдаа орсон гэнэ. Шинэ цомгийн бичлэгээ “Pro Sound” студи дээр хийлгэн хэдийнээ цомгоо хэвлэлтэнд явуулжээ.Түүний шинэ цомог долоон дуутай тэдгээр нь өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө, дуугаралтуудтай аж.

Сэтгэгдэл байхгүй байна