Тайчигч асан, дэлхийн хамгийн сексуальный залуу гэгддэг жүжигчин Ченнинг Татум аав болжээ. Түүний эхнэр жүжигчин Женна Деван-Татум нар охинтой болсон байна. “Us Weekly”-гийн мэдээлснээр жүжигчин бүсгүй анхны хүүхдээ Лондонд өнгөрөгч сарын 30-ны өдөр төрүүлсэн бөгөөд өнөөдөр л олон нийтэд мэдээлсэн нь энэ аж. Тэд хүүхэдтэй болсноо өнгөрсөн жилийн 12 дугаар сарын дундуур мэдэгдэж байжээ. Хосууд 2006 онд “Step Up”кино зураг авалтын үеэр танилцсан байна. Түүнээс хойш гурван жилийн дараа Малибуд тэдний хурим болжээ. Ийнхүү дэлхийн хамгийн тачаангуй залуу аав боллоо. 











Сэтгэгдэл байхгүй байна