Хайрын шувуухай нарын хурим

Эмэгтэй нь “Хайрын киноны сахиусан тэнгэр”, эрэгтэй нь хамгийн өхөөрдөм хонхорхойтой жүжигчин залуу. Тэдний хайр дурлал өдгөө 10 нас хүрч буй бөгөөд гэрлээд долоон жилийг ардаа үдсэн билээ.Өмнөд Солонгосын жүжигчин Хан Га Ин оны өмнөхөн өгсөн ярилцлагадаа: “Би нөхрөө дуурайсан хөөрхөн хүүтэй болмоор байна. Харин тэр маань яг надтай адилхан охинтой болох юмсан гэж ярьдаг. Тэгэхээр манай гэр бүлд нэг охин, нэг хүү ирнэ ээ гэсэн үг” хэмээн ярьсан байна. Үерхээд 600 дахь өдрийнхөө баяраар буюу 2004 оны аравлугаар сарын 31-ний шинэ жилийн үдэш Ёон Жүн Хүн, Хан Га Иныг өөртэйгээ гэрлэхийг гуйж, хосууд 2005 оны дөрөвдүгээр сарын 26-нд сүр дуулиантайгаар хуримласан юм. Нэгэнтээ Ёон Жүн Хүн “Ажил маш чухал. Гэхдээ л бид хайрыг сонгож байна” гэж сэтгүүлчдэд тунхагласан удаатай юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    ymar ik az jargal haragdaj bainaa
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025