МУСТА дуучин Н.Баасандорж, түүний гэргий Түмэнжаргал нар хамтдаа 10 шахам жил амьдарч, “Хайрын хорвоо” нэртэй тоглолтоо Валентины өдрөөр буюу хоёрдугаар сарын сарын 14-нд хийдэг “хуультай” болсон. Харин энэ жил төрдөө данстай албан ёсны хосууд хослон дуулаач Н.Баасандорж, Ц.Түмэнжаргал нар тоглолтоо хийсэнгүй. “Тэр л хэвээрээ”, “Хосын хорвоо” дуунуудад нь дуртай дунд насныхан “Энэ жил Н.Баасандорж, Ц.Түмэнжаргал хоёр яагаад тоглолтоо хийсэнгүй вэ. Ханьтайгаа хамт үзэх байсан юм” гэлцэж битүүхэндээ хүлээж байсан дуучин хосууд тоглолтоо хийгээгүй. Энэ нь учиртай байж. Дуулчихдаг, дууны ая сайхан зохиодог Тод манлай уяач Эрдэнэчулууны ижилгүй хурдан шарга моринд зориулж “Хос шарга” дууны аяыг зохион дуулж, МУГЖ Батсүх, МУГЖ Самандын Жавхлан нарын уралдан дуулдаг хэлц үг шиг болчихсон “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” дууны аяыг зохиосон Н.Баасандорж авааль гэргий, удам залгах ганц хүүгээсээ нүүр буруулж, хоёр хүүхэдтэй эмэгтэйгээс салж хагацахаа болиод жил гаруй болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна