Өмнөд Солонгосын кино одууд хоорондоо гэрлэсэн тохиолдол олон байдгаас өчигдөр бас нэгэн хоёр хос хуримаа хийлээ. Жүжигчин Чон Сог Вон, дуучин Пэг Жи Ёон нар хуримаа өргөн дэлгэр хийсэн байна. Өмнөд Солонгосын алдарт дуучин Пэг Жи Ёон нь Солонгосын олон ангит кинонуудын дууг дуулж нэрд гарсан уянгын дууны дуучин юм. Бид нарын үзсэн олон арван олон ангит Солонгос кинонуудын дууг энэхүү үзэсгэлэнтэй бүсгүй дуулдаг байсан ба хосууд олон жил үерхэж байгаад өдгөө хуримаа хийж байгаа нь энэ. Залуу жүжигчин Чон Сог Вон энэ өдрийн хамгийн азтай бас аз жаргалтай залуу би байна хэмээн баярласан сэтгэлээ хуваалцсан байна. Ийнхүү өмнөд Солонгосын алдарт хосууд нэгээр нэмэгдэж Солонгосын хамгийн төгс хосууд гэж нэрийдлээд байгаа аж. Үүнээс харахад алдарт хосууд яг л үлгэрт гардаг аятай хуримаа хийж ханхүү, гүнж шиг л харагдаж байна. Ийн алдарт хосуудын хуриманд өмнөд Солонгосын кино жүжигчид, дуучид гээд маш олон алдартнууд хуран цугласан байна.





















Сэтгэгдэл (1)