Татар эргэн ирлээ, залуусаа

Монголын залуусыг байлдан дагуулж байсан “Татар” хамтлаг удаан хугацаанд уран бүтээлээсээ чөлөө аваад байсан. Тэгвэл хамтлагийн гурван залуу маань энэ жил тохиож байгаа 10 насныхаа ойг тохиолдуулан шинэ уран бүтээлээ туурвихаар болжээ. Уран бүтээлч залуус нөгөөдөр буюу зургадугаар сарын 2-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Татар эргэн ирлээ” нэртэй тоглолтоо хийх гэж байна. Тэд урлаг, соёлын олон уран бүтээлчидтэй хамтран ажиллахаас гадна, шинэлэг эрч хүчийг мэдрүүлэх гайхалтай уран бүтээлүүдийг  гаргахаар зорьсон гэнэ. Харин тэд хамгийн түрүүнд гарах  ”Санахгүй юм байна” нэртэй дуугаа "Киви" хамтлагийн дуучин Укатай хамтран дуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025