“Мотив” хамтлагийн ахлагч Жижгээ биендээ байхгүй бядтай бие жижиг ч бэлчээр нь том залуу. Дуулж хуурдахаас гадна өөртөө зөв хөөрхөн бизнес хийчихдэг шаггүй сайн бизнесмэн. Дуулсан дуу бүр нь залуусын дунд хит болдог “Мотив" хамтлагийнхан "Камертон"-ы ах нарын араас яваа авьяаслаг залуус гэж үнэлүүлдэг. Нэг үе “Цасан бороо” дуугаар залуусыг байлдан дагуулж анхны бие даасан тоглолтоо хийсэн залуус өдгөө уран бүтээлээсээ илүү хувийн амьдралдаа анхаарах болсон. "Цасан бороо" дууг хамтлагийн гишүүн Жижгээ эхнэртээ зориулан зохиосон бөгөөд тэрээр цасанд дуртай, эхнэр нь бороонд дуртай учир ийнхүү нэрлэсэн гэдэг. Саяхан энэ долоо хоногийн эхээр Жижгээгийн "Цасан бороо" зэрэгцэн орж хосуудын баяр болсон бололтой. Цахим хуудаснаа бидний "Цасан бороо ч өнөөдөр орлоо" хэмээн баяраа хуваалцаж гэргийдээ хайр зарлаад амжсан шүү Жижигээ. Анх аав болох гэж байхдаа Жижгээ эхнэрийнхээ зөвлөснөөр тамхинаас гарч бяцхан үрээ хүлээж авсан аж. Түүнээс хойш Жижгээг жижигрүүлдэг жижигхэн бүсгүй гэж түүний гэргийг нэрлээд удаж буй. СУИС-ийг төгссөн Жижгээг жижигрүүлдэг энэ бүсгүй ээж болоод уран бүтээлсээ түр хөндийрсөн бол тун удахгүй уран бүтээлийнхаа ажилд орох гэнэ лээ.



Сэтгэгдэл байхгүй байна