Хайрын дууч хосууд болох Анхаа, Халиун нар бүл нэмэх нээ. Саяхан Анхаа эхнэртээ цоо шинэ машин бэлэглэж олныг нүдийг хужирлаж, зарим бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлээд амжсан бөгөөд Анхаа гурав дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэх нээ. Халиунаагийн хувьд “Киви” хамтлагаа орхин Анхаатай ханилж, хөөрхөн хүүтэй болсон. Тэдний хүү өдгөө таван настай бөгөөд кикбоксийн спортоор хичээллэдэг. Анхаа өмнө нь амьдралтай байсан ч мэргэжил нэгт Халиунаад сэтгэл алдарч хоёр дахь амьдралаа зохиосон. Хайрын дууч хосууд үргэлж хайр сэтгэл, аз жаргалтай хосуудын дууг дуулж ард түмэндээ хайрлагдан хүндлэгдэж явдаг. Анхны хүүхэд нь хүү байсан бол, удаах хүүхдээ охин байхыг битүүхэн хүсэж байгаа гэсэн шүү, хайрын дуучид маань. Хайрын дуучиддаа аз жаргал хүсье.


Сэтгэгдэл байхгүй байна