Төрийн соёрхолт, дуучин Д.Болд хамгийн сүүлд Монгол поп урсгалаар “Монгол поп 2” цомгоо фенүүддээ дэлгэн, клипүүдээ хүргэсэн. Тэгвэл дахиад шинэ уран бүтээлийн ажилдаа орсон талаар бид өмнө нь дуулгасан билээ. Энэ бол түүний R&B болон поп урсгалаар хийж байгаа шинэ цомог бөгөөд түүний 11 дэх цомог нь юм. Одоогоор зургаан дуу нь бэлэн болсон байгаа тус цомогт дуулагдаж буй "Би дурламаар байна" дууны клип "DOZ" энтертайнмент дээр хэд хоногийн өмнө эхэлсэн. Тэгвэл өнөөдөр клипний зураг авалт дуусах юм байна. Тиймээс тун удахгүй та бүхэнд шинэхэн клип нь хүрэх нь ээ.
Сэтгэгдэл байхгүй байна