Наадмын найруулагч

Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, зохион байгуулахаар болжээ. Ардын хувьсгалын их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж, наадмын нээлт болон хаалтын ёслолыг найруулах эзнийг тодруулсан байна. Өмнө нь 2010 оны улсын баяр наадмаар “On’n Off” продакшны найруулагч С.Ононбатын хамт Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар ажиллаж байсан туршлагатай тэрбээр хэдийнэ бэлтгэл ажилдаа орсон гэнэ.

Сануулахад, өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг, 2011 оны наадмын нээлтийг Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025