“Киви”-гийнхэн Катя Золыг Дэлхий дахинаа сурталчилна

Загварын ертөнцөд Катя Зол нэрээрээ алдаршсан Г.Золцэцэг өвөрмөц дүр төрх биеэ авч яваа байдлаараа эрхгүй ялгардаг. Залуу хүний эрч хүч, хөдөлмөрч занг үлгэр жишээ харуулж яваа энэ бүсгүй “Katya Zol” брендийг хүртэл бий болгож дэлхий дахинд өөрийгөө болоод эх орныхоо нэрийг тунхаглаж чадсан.
Нэгэн үе царай зүс бие хаагаараа тун ч адилхан “Киви”-гийн Укатай хамтран ажиллаж байсан тэрээр сүүлийн үед SBN телевизээр гарч буй “Modart” загварын шоуны хөтлөгч, шүүгчээр ажиллаж буй билээ. Тэгвэл Монгол ноолуурыг дэлхийн бренд болгохоор зорин ажиллаж буй энэ үед загвар зохион бүтээгч  Катя Зол эх орноо төлөөлөн Олон Улсын “Fashion me” загварын шоунд анх удаагаа оролцохоор зэхэж буй гэнэ. Дэлхийн 20 гаруй орны шилдэг загвар зохион бүтээгчид өөрсдийн бүтээлээ толилуулах уг арга хэмжээнд тэрээр монгол ноолуурыг сурталчилсан хоёр колекци болон бусад колекциудаараа оролцох аж.
Мөн Гадаад харилцааны яам дэмжин ажиллаж буй уг арга хэмжээнд "Киви" хамтлаг ая дуугаа өргөхийн зэрэгцээ Катя Золын загваруудыг өмсөхөөр болсон гэнэ. Уг загварын шоу ирэх зургадугаар сарын 10-16-ны хооронд болох юм.  Юутай ч "Киви" хамтлагийнхан Катя Золын загварыг сурталчлах бол авьяаслаг бүсгүй Г.Золцэцэг эх орнынхоо брендийг ийн дэлхий дахинаа сурталчлахаар алс холын аянд мордох гэж буйд талархал илэрхийлье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • mongol yum bol mongolooroo l baildaa katya ntr geed yu we
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • ene Hentii aimgiinh biluu?
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • k
    eniig hen harad azi ter dunda mongol geh um be yarmch mongol turh bhgyu tgd deer ni yaag uka shigee haltar buduuleg yriatai
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • amjilt husey hamgiin gol ni mongol hun ooriin gesen brendiin ooriin neriig taniulna gedeg gaihaltai
    2013 оны 05 сарын 30 | Хариулах
  • kkk
    temtseendee amjilttai oroltsood ireerei
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • nona
    dajgvi busgvi shuu.... oooriinhooo amidraliig ooroo bosgoj bgaa iim chadwarlag busgvicheedeeree ulger jishee bolgoh heregt
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • san*****
    mongol uildwer heregt bgaa yum shdee.... tgeed iimerhuu yum hiigeed yawj bgaa humuuseee demjeed yawbal zugeersen hujaaagiin yum awj bhaar
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • kkk
    ter katya zol brendiin hubtsasni haaguur zardag yum beee
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • amjilt
    iim ih zuil hiij buteegeed yawj bgaa zaluu humuusee demjih heregt... ene tsagt ooriigooo sodnoor ilerhiilj bgaaa gaihaltai emegtei
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • zochin
    modart newtruulegiig hotlood bgaa huuhen bn shdee.... dajgvi shuuu
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • zaya
    golni mongol brendiig biii bolgoj bgaa ni gaihaltai yumuuu daaa
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • anu
    gaihaltai emegtei shuu amjilt
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025