Эвлэгхэн хоолойгоороо олонд танигдаж рок попын эмэгтэй дуучдаас хамгийн даруухан гэж үнэлэгддэг дуучин Баярцэцэг хамгийн намхан, хамгийн эгдүүтэй нь. Тэрээр сүүлийн үед уран бүтээлийн завсарлага аван нам гүмхэн байх болоод байгаа билээ. Тэгвэл дуучин бүсгүй саяхан алс хол Английн Лондон хотыг зориод байгаа гэнэ. Учир нь Баярцэцэг Европын эмэгтэйчүүдийн холбооны уулзалтад зориулж бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаатай холбоотой аж. Европын эмэгтэйчүүдийн холбооны уулзалт ирэх сарын 1-нд болох бөгөөд өөрийн урын санд буй хит дуунууд болон сүүлийн үеийн шилдэг уран бүтээлүүдээрээ хоёр цагийн хугацаатай тоглолт хийхээр ийнхүү эх орноосоо мордсон гэнэ.

Сэтгэгдэл байхгүй байна