
Үлгэрт гардаг ах дүү гурван мангас гэдэг шиг Монголын рок попт зузаан нөхөрлөлөөр нас үл ялган аминчирхдаг гурван эр “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтэнд зориулсан “Андгай” тоглолтоо өнгөрсөн гуравдугаар сард цөөхөн хэдэнэ хүнд зориулан тоглож байсан. Тэгвэл “Харанга” хамтлагийн гоцлол дуучин СТА Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар энэ сарын 24, 25-нд 19.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд “Андгай” тоглолтоо дахин үзэгчдэдээ хүргэх гэж байна. Ах, дүү гурав Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн, Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ш.Гүрбазар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, “Харанга” хамтлагийн гитарчин, ая зохиогч Я.Одсүрэн, “New Star” студийн продюсер, хөгжмийн зохиолч С.Гантөр нар гээд Монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.




Сэтгэгдэл байхгүй байна