Нөхөр нь найруулж, эхнэр нь гол дүрд тоглодог уран бүтээлч гэр бүл Монголд олон байдаг. Тухайлбал найруулагч Машбат, гавъяат жүжигчин Батцэцэг, найруулагч Хүсэлбаатар, жүжигчин Өлзйихүү, Найруулагч Баатар, жүжигчин Ундрал нарыг нэрлэж болно. Тэгвэл хошин урлагийн салбарт ч, кино дэлгэцийн бүтээлд ч гайхамшигтай гар нийлж ажилладаг гэр бүлийн хоёр бол “DOZ” entertainment-ийн захирал Ш.Доржсүрэн түүний гэргий жүжигчин А.Мөнгөнзул нар юм. Залуу байхдаа царайгаараа адилхан гэгддэг байсан хосууд маань хоёр ч хүүхдийн ээж аав болсны дараа өдгөө үг хэл, үйл хөдлөлөөрөө хүртэл ижилсдэг болсон гэх. Дооёогийн гэр бүлийг харсан хүмүүс хоорондоо хичнээн адилханыг нь гайхдагийг бодоход ёстой л заяаны ханиуд гэлтэй. Харин хошин шогийн мастер Дооёо ид уран бүтээлийнхээ үед эхнэртээ нэлээд хатуу ханддаг тухайгаа хуучилсан гэдэг. Уг нь бол нүд ам нь гялалзсан Зулаатай хувь, хувьсгалын ажлаар холбогдсон олон ч хүмүүс ааштай, авиртайг нь гайхаж толгой дээрээсээ гараа авдаггүй юм билээ. Гэтэл эр нөхрийнхөө өмнө үргэлж буулт хийдэг энэ бүсгүйг тун дэгтэй, сайн эзэгтэй хэмээн магтах хүмүүс ч бас байдаг. Саяхан болсон кино наадмаар жүжигчин Зулаа эр нөхөртөө тайзан дээрээс хайраа илчилж, баярлаж талархаж явдагаа ч илэрхийлээд авсан. Тэрбээр хэлэхдээ “Би чамдаа маш их хайртай, үргэлж чинийхээ өлмийний чинь ивээс болж явна” хэмээн Дооёод хайр зарласан. Тэдний хайрын ургамал болсон том хүү Дооёогийн нэг хувилбар гэж ойр тойрныхон явуулдаг аж. Үнэхээр ч өвчсөн юмуу гэмээр ижилхэн дээрээс нь аавынхаа нүдний шил зүүдгийг ч дууриасан байна шүү.


Сэтгэгдэл байхгүй байна