Хүн хэрхэн бялдуучилж болдгийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт Их аварга Д.Дагвадоржийг урихдаа уран яруу үзүүлсэн. Агуу өвгөн найрагчийнхаар бол Асашёорюү аварга учраас зодоон цохион хийж байсан ч гэлээ сэтгүүлчид элдвээр дайрч доромжлох хэрэггүй юм байх. Эвий халаг болон эрхлүүлж, аваргыг нулимс дуслуулахад хүргээд авсан энэ хэсэг болоод “Монгол тулгатны зуун эрхэм” нэг хэсэгтээ л моодонд орж байлаа. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байх энэ цаг үед АН-аас нэр дэвшигч өөрийгөө өвгөн найрагч, тураагч багш нартай хамтран ихэд рекламдаад авсан нь олны хардалтыг төрүүлж, зарим нэг улс төрийн хүчнийг “ура” хашгируулаад байгаа. Харин Б.Лхагвасүрэнгээр ахлуулсан “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хамт олонд сандралдан, юу юугүй хэвлэлийн бага хурал зарлаж, хэнээс ч мөнгө төгрөг аваагүй гэдгээ тунхаглаж байна. Хэн ч би мөнгө авсаан, энэ нэвтрүүлэг сурталчилгаа байсан гэж хэлэхгүй, ялангуяа төрийн тэргүүнийхээ нэр хүндийг тэгж унагахыг хүсэхгүй. Тэргүүн маань ч мөнгө өгсөн гэдгээ хэлж, өөрийгөө байдалд оруулахгүй нь ойлгомжтой. Юутай ч юм хийснийхээ төлөө өр нэхдэггүй өгөөмөр өвгөн найрагч, сүүлийн супер хөтлөгч Б.Лхагвасүрэнгуай ““Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт урьж оролцуулсныг зарим хүмүүс сонгуулийн шоу мэтээр харж байна. Энэ нэвтрүүлэгт би хөтлөгч, редактор хийдэг. Гэвч “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгээс би мөнгө авч үзээгүй. Үүнтэй адил манай нэвтрүүлэг ганц ч оролцогчоосоо мөнгө аваагүй. Бид Б.Бат-Эрдэнэ аваргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс өмнө удаа дараа нэвтрүүлэгтээ оролцуулах санал хүргүүлж байсан. Гэвч “завгүй” гэх шалтгаанаар бидний саналыг одоог хүртэл хүлээж аваагүй л байна. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт урьж оролцуулсан нь улс төр гэж үзвэл, манай нэвтрүүлгийн хөтлөгч, продюссер П.Анужин өөрийн намын эсрэг үйл ажиллагаа хийсэн болж таарна. П.Анужин бол МАН-ын гишүүн хүн. Тэр улс төр биш цэвэр уран бүтээл гэдэг үүднээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ нэвтрүүлэгтээ оролцуулсан” хэмээн хэлж сууна. Хэн нь үнэн ярьж, хэн нь худал мэлзэж буй уншигч та тунгаана биз ээ.
Өр нэхэхгүй өвгөн найрагч

Сэтгэгдэл байхгүй байна