"Universe best songs" наадмын анхны ялагч, "Зүрхэнд гэрэлтэх од" болон "Ээжийн дайсан" хэмээх хоёр ч кинонд гол дүр бүтээж амжсан дуучин бүсгүй "Гэрлийн улирал" нэртэй цомгоо гаргасан билээ. Эгэл жирийн амьдралыг илүүд үздэг хэмээн ярьж байсан тэрбээр дуучин Ч.Цэлмүүн айл гэрийн эзэгтэй, хөөрхөн хүүгийн ээж болоод удаагүй байгаа билээ. Түүний нөхөр Алтанхайрханг Хятад хүн гэх мэдээлэл анхнаасаа эхлээд л цацагдсан. Тэгвэл удтал ,энэ бүхэнд хариулт өгөөгүй байсан бүсгүй хариулт өгч “ Миний нөхөр цэвэр халх эр хүн “ хэмээн саяхан мэдээлэл хийсэн. Ээж болсноосоо хойш тайзнаа гараагүй дуучин Цэлмүүн саяхан болж өнгөрсөн ДБЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатарын “Надаас хөврөх цаг хугацаа, үнэн хайр” тоглолтонд “Цэцэрлэгт учирсан хоёр” тоглолтонд хүрэлцэн ирсэн юм. Үеийн бүсгүйчүүдээсээ хамгийн даруухан, энгийн амьдралыг сонгосон дуучин бүсгүй маань ээж болоод удам үзэсгэлэнтэй харагдаж байна шүү.



Сэтгэгдэл байхгүй байна