Монголын кино наадмын зохион байгуулалт

Монголын киночид өчигдөр баяраа тэмдэглэн “Mongolian Academy Awards 2013” наадмаа ёслол төгөлдөр улаан хивсээр хийж, шилдэгүүдээ тодрууллаа. "Монголын Үндэсний кино урлагийн академи"-иас гурав дахь жилдээ зохион байгуулсан  “Academy Awards 2013” кино наадмын шилдгийн шилдэг киногоор “Монголфильм групп”-ийн уран бүтээлчид, ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтран туурвисан “Аравт” түүхэн уран сайхны кино таван номинацийн эзэн болж, өргөмжлөл таван сая төгрөгөөр мялаалгуулсан юм.









“Аравт” УСК

Шилдэг найруулагч- Д.Золбаяр
Шилдэг туслах эмэгтэй дүр- Д.Ганцэцэг
Шилдэг зураглаач- Г.Баттулга
Шилдэг зураглаач- Ж.Цог СТА
Шилдэг хөгжим Б.Чинбат СТА
“Ану хатан ” УСК


Шилдэг зохиол- Б.Тогтохбаяр

Шилдэг туслах эрэгтэй дүр- С.Ариунбямба

Шилдэг хөрөнгө оруулагч- Д.Болдхуяг

“Дүүлэн нис” УСК

Шилдэг эмэгтэй гол дүр- А.Мөнгөнзул/ Номингэрэлийн дүрээр/
Шилдэг эффект-Ш.Тансаг
Шилдэг нүүр хувиргагч- Жон Сим Ким, Дэлгэр
Шилдэг монтаж- Б.Баатар


“Big fish” УСК

Шилдэг дууны найруулагч- Michael Kao

“Дурлалын гэмт хэрэг” УСК


Шилдэг дуу- “Чи минийх” Никитон хамтлаг

“Улаан дөрвөлжин” УСК

Шилдэг эрэгтэй гол дүр- Ц.Төмөрбаатар

Баримmат кино

“Нэрийг минь хэлж өгөөч”- н.Хүрэлхүү

Богино хэмжээний кино

“Арван ес” киноны хоёрдугаар хэсэг-Найруулагч И.Нямгаваа

Шилдэг дебют

“Шөнө дундын яриа” УСК найруулагч- О.Батзориг

Баяр хөөрөө хуваалцсан нь

Францийн элчин сайдын яамны нэрэмжит "Ирээдүйтэй найруулагч" хэмээх мөнгөн шагнал

“Ерөнхийлөгчийн туслах” УСК-ны ерөнхий найруулагч- М.Энхдалайд Францийн элчин сайдын яамны төлөөлөл өөрийн биеэр ирж мөнгөн шагнал, Канийн кино наадмын урилга гардуулсан юм. “Ирээдүйтэй найруулагч”-аар шалгарсан М.Энхдалай найруулагч нь өөрийнхөө нэрийг сонссондоо хэтэрхий хөөрч догдлоод суусан суудлаасаа давж үсэрч буугаад тайзнаа гүйнэ гарснаар хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татлаа. Голын суудлаас гэнэт үсэрч гараад явчихаар ойр хавийн зочид юу болоод өнгөрөв гэсэн шиг ёстой алмайруулж орхиод тайзнаа дэгдэж явна. Өгсөн урилгийг нь зөв зогсоод авчихгүй элчин чадан ядан Монголоор уншиж байгаа бичиг лүү нь өнгийж зэрэгцэж уншаад хаана зогсож байгаагаа мэдэхгүй М.Энхдалай хэн бүхний дургүйцлийг хүргэсэн. Тайзнаа гарснаа өмдөө татаж элдэв дүр орох нь шууд телевизээр гарч, хаана байгаагаа хөөрсөндөө мэдэхгүй байгаа болов уу гэтэл үгүй харин ч шагнал авсныхаа дараа эфир лүү эгцхэн харж ээж аавдаа ч мэндчилгээ илэрхийлээд амжлаа.
Магадгүй ингэж хөөрч догдолж болно л доо. нөр их хөдөлмөрийг нь үнэлээд урамшуулал олгож байгаад гэхдээ ингэж гудамжинд байгаа юм шиг аяглах нь энэхүү ёслолын ажиллагаанд тохиромжгүй үйлдэлүүд байсан. Монголын оюунлаг залуусыг төлөөлөн мөн монголын киночидыг төлөөлөн  Францийн Каннын улаан хивснээ зөв алхаж, тус наадмаас дэлхийн шилдэгүүд хэрхэн биеэ авч явж үг яриа үйлдэлээ хэрхэн илэрхийлж байгаагаас сурч мэдэн ганзага дүүрэн ирэхийг ерөөе.


















Хоёр моделийн алдаа
Наадмын бас нэг зохион байгуулалтын алдаа бол цом авч ирж байгаа моделууд байлаа. Тэднийг хэдэн зрител харж байгааг огтхон ч анзаарахгүй байгаа аятай тэрхэн хооронд зөв алхаж гишгээд цом гардуулж байгаа хүмүүсд өгөхгүй өөрсдөө бариад шагналтныг хүлээгээд зогсож байгаа нь тун өрөвдөлтэй харагдаж байлаа. Гол нь цом байтал энэ хоёр моделийн хувьд дугтуй нь хамгийн хүндэт шагнал гэж эндүүрсэн илт байсан. Цомоо өгөхгүй өөрсдөө хөшөө шиг цомоо тас бариад зогсож, зөвхөн дугтуйг нь өгч шилдэгүүдийн нэр тодорсны дараа арай хийж цомоо шагнал гардуулах хүнд нь өгч байгаа юм. Шагнал гардуулах хүмүүс битгий хэл өөдөөс нь харж суугаа зочид бухимдаж, хоорондоо шивэр авир хийж байж сууж ядаж байж байсан.
Эцэст нь хэлэхэд энэхүү наадмыг гурван жил зохион байгуулж буй тус байгууллагын зохион байгуулалт эхлэлээсээ л нойл байсан гэдгийг зочид наадам дуусахаас өмнө ихэд стрессдэж чилсэндээ ихэнх нь орхиж явж харагдана лээ. Хичнээн том ёслолын ажиллагаа байсан ч зохион байгуулалт муу бол хэнд ч сайхан байхав дээ. Хүний мууд дурлаж шүүмжлий гэж бодсонгүй нүдээрээ үзэж чихээрээ сонсноо өөрийнхөөрөө буулгалаа. Ингээд Монголын кино урлагийн төлөө зүтгэж байгаа эдгээр уран бүтээлчид өндөрөөс өндөр амжилт хүсэж дараа жил зохион байгуулалт нь битгий л ийм байгаасай гэж хүснэм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • yu bichchihsen bnaaaa
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Goe awards
    saihan naadam bolsoon ..bolj l bna ..Harin ter umduu tatdag daldganuur l...aae yaya
    2013 оны 05 сарын 18 | Хариулах
  • Goe awards
    dagnuur l...aae yayaya heleh ch ug alga
    2013 оны 05 сарын 18 | Хариулах
  • bonne fee
    yamar ch gsn neg um bolood ongorchee gsn ug uu? daraa daraagiihad n iluu ihamjitl husey...
    2013 оны 05 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025