“Мөнх хөх тэнгэр”

VIP хүрээнд “Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа тэмдэглэсэн “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амраа, “Номин талст”-ын Дэлгэрмөрөн нар уг цомгийнхоо бүтээлээр тоглолт тавихаар болжээ. Гурван уран бүтээлчийн хамтарсан “Мөнх хөх тэнгэр” тоглолт тавдугаар сарын 24, 25-нд “UB Palace”-ын концертын их танхимд болох юм байна. Энэ тухай мэдээллийг дуучин Х.Лхагвасүрэн өөрийн facebook-тээ мэдээлжээ.

“Харанга”-ын Лхагваагийн хувьд уг тоглолтоосоо өмнө буюу тавдугаар сарын 17, 18 нд “UB Palace”-т болох “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн тоглолтод оролцох юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025