Хамгийн шилдэг, эрч хүчтэй, урт удаан оршин тогтнох “Boy band” хамтлагийг төрүүлэх зорилготой “Камертон-2” шоу нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулсан. Тэгвэл энэхүү шоунаас шилдгээр шалгарч, Камертончуудын залгамж халааг авч буй шижигнэсэн дөрвөн залууд нөр их үүрэг даалгавар, итгэл найдвар үзэгчид хүлээлгэсэн. Харин эдгээр залуусаас хамгийн их анхаарал татаж, үзэгчдийн хайртай оролцогчдын нэг болж чадсан авьяастан бол Д.Зориг. “Камертон-2” шоуны шилдгээр шалгарч нэгдүгээр шатнаасаа өгсүүлээд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ залуу онгоцны үйлчлэгч мэргэжилтэй. Дуучин болох мөрөөдлөө биелүүлэхээр эл шоунд зориг гарган оролцсон цор ганц онгоцны үйлчлэгч буюу стюардесс мэргэжилтэй Д.Зоригт үеийнхээ охид бүсгүйчүүдийн сэтгэлийг ч шоуны үеэр татаж басхүү шуугиулаад амжсан гэх юм билээ. Гэхдээ түүнийг эхнэр хүүхэдтэй гэдгийг “Камертон-2” шоуны үнэнч үзэгчид сайн мэднэ. Бүр уг шоунд уриалж оруулсан хүн бол манай гэргий хэмээн зарлан тунхаглаж байсан удаатай. Юутай ч царай зүс, бие хаа, харьцааны соёл, хэлний чадвар гээд хамгийн өндөр шалгууртай ажилд тооцогддог онгоцны үйлчлэгч энэ залуу гэргийтэйгээ оюутны ширээнд байхдаа танилцсан бөгөөд өдгөө ой гарсан нэг охинтой. 

Сэтгэгдэл байхгүй байна