Байгуулагдаад олон жил болж байгаа хэдий ч төдийлөн гавьсан амжилтгүй яваа хамтлагийг “3 охин” гэж хэн ч хэлнэ.
Байгуулагдсаныхаа дараахан хамтлагийнхаа гишүүнд өөрчлөлт хийн хувцас загварын чиглэлээр сурдаг охиныг авч, шинэ загвар, шинэ содон бүхнийг мэдрүүлэхийг хүссэн ч төдийлөн амжилт олоогүй юм.
Удалгүй нөгөө будаг нь ханхалсан гишүүн нь томоохон тоглолтонд оролцох ёстой байхад өнөөхийг нь хаяад явчихсан. Энэ байдал нь Соло, Ану хоёрт үл таалагдан ард нь бүжиглэдэг байсан Анхмааг тус тоглолтонд оруулсан гэдэг. Азтай Анхмаа энэ боломжийг юу гэж алдах вэ. Тайзан дээр гараад ёстой гал цогтой байж чадсанаар 3 охин хамтлагийн өнөөгийн гишүүд цугласан. Харин Анхмаад эхний үедээ хэцүү байсан гэсэн. Арга ч үгүй биз Хөгжим бүжгийн энгийн сурагчаас гэнэт рок попод өөрийн дуу хойлойгоо сонсгох дуучин болсон чинь. Хамгийн наад зах нь гэхэд өмсөж зүүхээс эхлээд эмэгтэй хүний хэрэглээ дийлдэх биш. Байсгээд л ээжрүүгээ залган “Надад шинэ хувцасны мөнгө өг” гэж шаналгадаг байж. Бас болоогүй өгсөн мөнгийг нь голон бага байна гэж бас гоморхдог байсан гэнэ.Харин одоо тэрээр ээжээсээ мөнгө нэхэх биш ээждээ хувцасны мөнгө өгдөг том бүсгүй болсон гэдэг. Олны танил од гэр бүл үргэлж энд тэндэхийн үйл ажиллагаанд оролцдог бөгөөд хэвлэл мэдээлэлийн дуранд багагүй өртдөг. Харин Анхмаагийн цайны ганц энэ бор цүнхээ заавал киноны нээлт болгон дээр барьж ирдэг тун сонирхолтой. Ингээд энэхүү цүнх нь Анхмаагийн цайны ганцаар улиг болоод байгаа билээ. Олны танил од бүсгүй маань энэ цүнхэндээ дэндүү хайртай бололтой.


Сэтгэгдэл байхгүй байна