“Амьддаа бие биеээ хайрла”

Уран бүтээлийн тоонд бус чанарт анхаардаг “Uvertura” хамтлагийнхан хоёр дахь цомгийнхоо эхлэл болгон Монголын сонгодог бүтээлийн нэг болох “Амьддаа бие биеэ хайрла” дууг  шинэчлэн дуулсан  байна. О.Дашбалбар агсны шүлгэнд “Uvertura” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, “Анир” студийн захирал  Б.Алтанхуяг ая хийж шинэхэн бүтээл бэлэн болоод байгаа аж.  Уг бүтээлийн бичлэгийг энэ оны өмнөхөн эхэлсэн бөгөөд чамгүй цаг хугацааны дараа ийнхүү бэлэн болж байгаа юм. Энэ дуугаараа “Uvertura” хамтлагийнхан шинэ имидж бүрдүүлэлт хийж үзэгч фэнүүддээ том бэлэг бэлдээд байна. Өөрөөр хэлбэл поп опера хамтлаг анхны рок опера бүтээлээ туурвиж байгаа бөгөөд  “Uvertura” хамтлагийнхан этник опера чиглэлээр дараагийнхаа уран бүтээлийнхээ ажилд ороод байна.
“Амьддаа бие биеээ хайрла” дууны хувьд тун удахгүй клип болон үзэгчдэд та бидний сонорийг мялаах нь. Тодруулбал  клипний дүрсжүүлэлтийг  “MILL” студийнхэн хийж байгаа аж. Мөн тус бүтээлийг өмнө нь Харанга, Чинбаа&Sweetymotion, МУГЖ Чулуунхүү нар өөрсдийн өнгө аясыг шингээн дуулж байсан билээ. Ингээд тун удахгүй та бүхэн энэхүү бүтээлийг хүлээн авч үзнэ гэдгийг дуулгахад таатай байна.




 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025