ЭХ, дороги өнөөдөр

Төрөлхийн буржгар шаргал үс, цэвэрхэн царай бас хоолойн чадал ааг омогоороо олонд танигдсан эрхмүүдийн нэг бол Б.Жавхлантөгс. “UBS” телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs-2010” наадмын гранприг өвөртөлсөн энэ эрхэм тэмцээний эхний шатнаас л хоолойн чадлаараа урлагийнхан болоод шүүгчдэд өндөр үнэлэгдэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Соёл урлагийн их сургуулийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөнөөр мэргэжлийн дуучин гэх алдар хүндийн эзэн болсон тэрээр Монголын цагдаагийн дэргэдэх “Сүлд” чуулгын уран бүтээлчээр ажиллахын зэрэгцээ өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо тун удахгүй толилуулах гэж байна. Өнгөрсөн жил хойд хөршид болсон Муслим Магомаевын нэрэмжит “Олон улсын дуучдын 11” гэх  томоохон тэмцээнд амжилттай оролцоод ирсэн авьяаслаг залуу дуучны маань “ЭХ, дороги” тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдох юм. Ялалтын баярыг тохиолдуулан сонсогчиддоо барьж буй түүний тоглолтонд дуучин Б.Баярцэцэг, Ц.Ариунаа нарын уран бүтээлчид оролцох ба ОХУ-ын элчин сайдын яам хамтран ажиллаж байгаагаараа онцлогтой гэнэ. Түүнчлэн "Сэрж Интернэшнл” ХХК санаачлан зохион байгуулж буй энэхүү тоглолтонд ОХУ-аас удирдаач уригдсан аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025