Наян он
ы сүүл 90-ээд оны эхээр өвөрмөц хоолой, донжлог төрхтэй нэгэн бүсгүй “Авгын цагаан уул” зэрэг дууг дуулсаар гарч ирсэн даруйдаа олны анхааралд өртөж байлаа. Урлагийн гэр бүлд өссөн тэрээр өөрийн дүү Маралгуагийн хамт уран бүтээлээ хүргэдэг байсныг та санаж буй байх. Сүсэг бишрэл тун ч сайн урлаг, шашин хоёрыг хослуулсан тэр айхтар бүсгүй бол Дуучин СТА Д.Сарангуа. Тэрээр нам гүмхэн амьдралыг сонгож, уран бүтээлдээ урт хугацааны завсарлага аваад байсан билээ. Тэгвэл царай зүс, бие хаа, уянгалаг хоолойноос гадна бурханы ном хэллэгийг гаргууд эзэмшсэн тэрээр тун удахгүй эх орноо тойрч эргэн ирснээ дуулгах гэнэ. Ардын дууг поп ритмд оруулан дуулж бусдаас ялгарч байсан СТА дуучин Д.Сарангуа “Залбирал дагуулсан ардын дуунууд” хэмээх аялан тоглолтоо Ховдчуудад энэ сарын сүүлээр толилуулсанаар эхлэх аж. Уг тоглолтод Буддын шашны орой болсон хүчирхэг бурхадын аялгуут залбирлуудаас гадна түүний дуулдаг хэд хэдэн ардын дуунууд багтах аж.

Сэтгэгдэл байхгүй байна