“Хүслийн бороо” шивэрлээ

Хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын “Аминаас үнэтэй Монгол” хэмээх дууг Ардын жүжигчин А.Долгортой хамтран дуулсан залуу дуучин Л.Солонго бие даасан “Хүслийн бороо” цомгоо худалдаанд гаргалаа. Тэрээр өчигдөр анхны цомгийн нээлтээ “Сити Номадс” ресторанд хийж, олны сонорыг мялаасан юм. Цомгийн нээлтэд дуучин Л.Солонгын гэр бүл, найз нөхдөөс гадна уран бүтээлч андууд нь оролцлоо. Түүний “Хүслийн бороо” цомогт  арав орчим cover зурагнаас гадна “Сэлэнгэ сайхан нутаг”, “Сэрээч, сэтгээч”, “Цас бид гурав” зэрэг олон сайхан уран бүтээл багтжээ.
Тэрээр цомгоо “Хүслийн бороо” гэж нэрлэх болсноо тайлбарлахдаа, “Хүн бүхэн мөрөөдөлтэй.Тиймээс хүн бүхний мөрөөдөл нь хүслийн бороогоор биелэх болтугай гэж ийнхүү нэрлэсэн” гэв.
Дуучин Л.Солонго өчигдөр орой цомгийн нээлтээ хийгээд, өнөөдөр алс холын Болгарт улсыг зорьсон гэнэ. Учир нь тэрбээр тус улсын нийслэл Софи хотын Хөгжмийн академид суралцаж байгаа аж.Тус академидийг өмнө нь Монголоос дуурийн дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг, МУГЖ Т.Ариунаа нар  суралцаж төгссөн байна. Үүнээс хойш монгол оюутан тус сургуульд дуучны мэргэжлээр суралцаагүй бөгөөд Л.Солонго урилгаар тус сургуульж сурч байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, Л.Солонго “Сэрээч, сэтгээч” хэмээх цоглог хэмнэлтэй дуу гаргасан нь олон нийтээс багагүй үнэлгээ авсан юм. Дууны утгаас үүдэж “Facebook”, “Twitter”-т бүсгүйчүүд эрчүүддээ хандан “Сэрээч, сэтгээч” хэмээн бичих болсон гэдэг .
Гал цогтой энэ бүсгүй нас залуухан ч хичээл сургуулийнхаа хажуугаар бие даасан цомог гаргаж байна гэдэг, маш их хүч хөдөлмөр басхүү авьяас чадварынх. Түүний цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025