Сүүлийн үед урлагийнхан хоорондоо гэр бүл болох нь элбэг болсон. Урлагийн тогооны хамгийн отгон хос гэгдэж байсан жүжигчин Тамираа, дуучин Золоо нар өрх тусгаарлаад нэлээдгүй хугацааг үджээ. Эхнэрээ Цэгцбаатартай нэр холбогдсон хойгуур жүжигчин залуу маань ч өөрийн шинэ хайр дурлалаа олонд дэлгэлээ гэсэн шуум дэгдээд байна. Түүний дурлалт бүсгүй нь мөн жүжигчин мэргэжилтэй бөгөөд хөөрхөн эгдүүтэй гэгддэг жүжигчин Д.Ганцэцэг аж. Жүжигчин Ганцэцэгийн хувьд өмнө мөн амьдрал зохиож байсан бөгөөд “Гэгээн Муза” дээр хамтдаа хөтлөлцөн ирж улаан хивснээ аз жаргалтайгаар хамтдаа ирсэн юм. Ямартай ч цаашдаа хосуудын харилцааг цаг хугацаа харуулах биз ээ.

Сэтгэгдэл байхгүй байна